Д.Батгэрэл: Дайчин өвөг, дээдсээ төлөөлж байгаадаа би баяртай байна

#1
Д.Батгэрэл: Дайчин өвөг, дээдсээ төлөөлж байгаадаа би баяртай байна

Image


Тулааны спортын мэргэжлийн холбоод дундаас Дэлхийд чансаагаараа хол тэргүүлдэг, нэр хүндтэй, номер нэг “UFC” холбоонд Монгол улсаас хамгийн анх элсэж, гэрээ байгуулсан цор ганц тамирчин бол Д.Батгэрэл юм.

Тэрээр өнгөрсөн Ням гаригт “UFC”-ын дэвжээнд хоёр дахь тулаанаа хийж, 1-р үе дээрээ өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авснаар UFC-ийн октагонд хоёр дахь тулаандаа ялалт байгуулан Монгол түмнийхээ омогшил бахархлыг төрүүлээд байгаа билээ.

Тэгвэл Д.Батгэрэл нь дэлхийн тулааны спорт сонирхогчдын анхаарлын төвд зүй ёсоор орж эхэлсэн бөгөөд түүний талаар Канад улсын томоохон спортын сайт болох “Cageside Press” ингэж мэдээлжээ.

“Д.БАТГЭРЭЛ БОЛ МАШ ХҮЧТЭЙ ДОВТЛОГЧ БӨГӨӨД ӨРСӨЛДӨГЧДӨӨ
ИХЭВЧЛЭН БАРУУН ГАРААРАА ЦОХИЛТ ӨГДӨГ”


Д.Батгэрэл ММА-ийн (mixed martial art ) карьераа 2011 онд эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд ердөө долоон тулаан хийсэн учраас түүний хуваарийн хүч чадал тааруухан байсан.Гэхдээ тэр хүч чадал, байрлалын хувьд маш сайн довтлогч юм. Мөн цохилтуудыг ч сайн хийдэг бөгөөд, ихэвчлэн баруун гараараа хүнд цохилтуудыг өгдөг. Ер нь бол Монголчууд ихэвчлэн баруун гараа чадварлаг ашиглаж, ялалт байгуулах хандлагатай байдаг. Энэ нь сэтгэл хөдөлгөм боловч ихэнхдээ толгойн байрлал төв шугамд гацаж, шаардлагагүй хохирол амсдаг.

-ЭНЭХҮҮ ЯЛАЛТ НЬ Д.БАТГЭРЭЛИЙН “UFC” ДАХЬ МЭРГЭЖЛИЙН
РЕКОРДЫГ САЙЖРУУЛЛАА-


“Батгэрэлийн хувьд дэмжигчид, шүтэн бишрэгчид харьцангуй цөөхөн байсан. Гэхдээ Бямба гарагийн шөнийн дараа Лас Вегасад тэр шинэ фэнүүдтэй болох нь гарцаагүй. Cageside Press-ийн сэтгүүлчдэд хэлэхдээ: "Би ялалт байгуулсандаа маш их баяртай байна. 13-р зууны өвөг дээдэс маань агуу дайчид байсан. Тэднийг төлөөлж байгаадаа би баяртай байна" гэж хэлжээ. Чингис хаан 1206 онд Их Монгол улсыг байгуулан захирч байсан. Эцэст нь тэдний эзэнт гүрэн түүхэн дэхь хамгийн хүчирхэг гүрнээр тооцогдох болсон юм.

“МАШ ТОМ ЯЛАЛТ БАЙГУУЛСАН ТУЛ ТЭР АНУ-Д ҮЛДЭН
ТУЛАЛДАХЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА”


Мөн Батгэрэл бэлтгэл хийж байсан Нью Мексико дахь “Жексон-Винк ММА”-д талархал илэрхийлэв. “Би хамт бэлтгэл хийж байсан болон гэрлүүгээ буцсан Жэксон-Винкийн бүх залуустаа хайртай.Энэхүү гайхалтай багийн ачаар ялна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан” гэж тэр хэллээ.

Д.Батгэрэлийн хувьд Азид өрсөлдөх боломж илүү байдаг ч маш том ялалт байгуулсан тул АНУ-д тулалдахыг илүүд үзэж байна. Мөн сэтгүүлчийн асуусан “Дараагийн удаа хэнтэй тулалдахыг хүсэж байна” гэсэн асуултанд, “UFC холбооноос санал болгосон ямар ч тамирчинтай тулалдахад бэлэн” гэсэн хариулт өгсөн нь түүний эр зоригийг харуулж байлаа.

Бямба гарагийн үдэш болсон үзүүлбэрийн хувьд ямар ч асуулт хэрэггүй. Та зүгээр үзэхэд л болно. Тэр үнэхээр гайхалтай довтлогч” гэж бичжээ.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, “UFC” холбоо, “Team Tungaa”, “One team” клубын тамирчин Д.Батгэрэл энэ удаа дэлхийн холимог тулааны ертөнцийг яах аргагүй шуугиулж чадлаа. Тэрээр тулааны дараа “Талын шуурга дөнгөж эхэлж байна” хэмээн мэдэгдсэн юм. Түүний дараагийн тулаануудад амжилт хүсье.


God is a DJ

Return to “UFC”

cron