За манай редакц руу Хэнтий нутгийн хүү Эрдэнэцогтыг бичээд өгөөчээ гэсэн олон зуун хүсэлтийн дагуу бид хуучны Монголын р

#1
За манай редакц руу Хэнтий нутгийн хүү Эрдэнэцогтыг бичээд өгөөчээ гэсэн олон зуун хүсэлтийн дагуу бид хуучны Монголын радиогийн хүсэлтийн хариу нэвтрүүлэг шиг Эрдэнэцогтыг бичих хэрэг боллоо.
Анх Хэнтийгээс гялгар уутанд аар саархан замын хүнс, цүнхтэй хувцасаа чирээд гарч замын унаанд дайгдан Налайхын товчоо хүрсэнээр түүний замнал эхэлсэн.
Товчооноос Хэнтий багийн дасгалжуулагч Дожоо ах нь тосож авч Баянзүрхийн товчооноос халиартай хуушуур авч өгөн нутгийн багаа Үндэсний лигт оруулах талаар ярин Sunday Plaza орж өмсгөл авахаар дам хийхээр явж байв.
Гэхдээ нэг юм нь Эрдэнэцогтын баруун гарын булчин дээр өөрийнх нь ч мэдэхгүй хаа байсан Хар Сарнай хамтлагийн эмблемийг хэн шивээд хаячихваа. Дожоо хулгайч дагуулж яваад шивүүлчихэв үү!
За тэр яахав Эрдэнэцогтын тоглолтонд сагсан бөмбөгчид их дуртай болжээ. Оюунболд жоохон сэвтэй шаагаад байгаа болохоос биш Бат-Эрдэнэ аварга шигээ нутгийн нэрээ гаргаад л явж байна.
Гэхдээ Эрдэнэцогт нутгийнхаа духаа нийлүүлсэн хөшөөнд огт анхаараагүй мөртлөө Mrs M-н шуугиан тариад байгаа мэдээн дээр нилээн эгдүүцсэн юм. Учир нь тэр К-pop сонсдогийг нь сая л олж мэдлээ. Хүн тэгэхдээ юу сонсох нь хувь хүний эрх. Би лав Эрдэнэцогтыг к-popoo сонсоод бэлтгэл хийж байна гэвэл ундуйцахгүй!
За тэгээд Эрдэнэцогт дүүдээ спортын өндөр амжилт хүсье дээ. Орой сүү уучаад унтахынхаа өмнө даамыг уншаад байгаа шүү гээд хөөрхөн инээгээд ярьж байна лээ. 😉
Хэнтийхэн, Гарьдынхан нэг Ресфект шаахуу, яахуу!!! 😉🙏
#Сэрэлээ
Image



God is a DJ

Return to “Алдар Танан Гарьд багийн хэлэлцүүлэг”

cron