Этүгэнд түдэй 2 л OG байна. Нэг нь Баярцогт дас, нөгөөх нь гуанзны пирожки! Монголдоо гарын таван хуруунд тоологдох топ

#1
Этүгэнд түдэй 2 л OG байна. Нэг нь Баярцогт дас, нөгөөх нь гуанзны пирожки!
Монголдоо гарын таван хуруунд тоологдох топ дасгалжуулагчийн нэг бол яахын аргагүй OG Баярцогт дас. Дэнжийн 1000-д Татараас өмнө домог болж, дээд лигт тамирчны хувиар түрүүлж үзсэн түүнд дасгалжуулагчийн хувиар түрүүлж үзээгүй тэмцээн үлдээгүй ба цэцэрлэг, яслийн насны ангилалаас бусдыг нь бол бууз, хуушуур шиг хийгүй чимхээд, амтлаад үзчихсэн чанга гар.
БНСУ-ын иргэн Пакын туслахаар дасгалжуулагчийн замналаа эхлүүлж улмаар өнөөдрийн OG дас болтлоо чийгтэй заал, хөлстэй хувцаснаас салалгүй сагсан бөмбөгт амьдралаа зориулж яваа Баярцогт дас хүртэх ёстойгоо л хүртэж байгаа хүн. Юу тарина түүнийгээ хураана. Тэр топ зэрэглэлийн тамирчдыг тарьж медаль амжилтыг хурааж байгаа. Баярцогт дасгалжуулагчийн шавь нар гээд түүний ард он оноороо жагсвал бараг сүлжээний бизнест диамонд цолонд хангалттай хүрэх хэмжээний нөхдүүд гарч ирнэ.
За тэгээд Дэнжийн 1000 биш Денверт төрсөн бол энэ хүн өнөөдөр, Рокетс-д эсвэл Клипперст Шри шри, Моожоо нарын хэн нэгнийг аварга болгоцон навчин тамхи зуугаад, наран шарлагын газар шээдгээ имрээд хэвтэж байх байлаа.
Дэнжийн 1000-с эхлээд Дээд лигийн гөлөгнүүд Баярцогт дас-даа хүндлэл үзүүл!!!
#ЦалинЦагтааБуудаггүй

Image



God is a DJ

Return to “Этүгэн ирвэсүүд багийн хэлэлцүүлэг”

cron