Монгол бахархалын өдөрт зориулсан Чингис хааны зураг шиг сууж буй Одбаяр буюу олон түмнээ Одгий хэмээн алдаршсан Монголы

#1
Монгол бахархалын өдөрт зориулсан Чингис хааны зураг шиг сууж буй Одбаяр буюу олон түмнээ Одгий хэмээн алдаршсан Монголын сагсан бөмбөгийн том залуусын төлөөлөл болсон түүнийг бичээд өгөөчээ хэмээн Төв аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хүсэлтийн хариуг барихаар боллоо.
Одгий бол Монголын сагсан бөмбөгийн будагтайн талбайн азарга адуу мал нь болсон агуу нэгэн билээ. Төв нутгийн хүү тэрээр Монголын олон сор жагрийчдийн өлгий ШУТИС н Одгий гэдгээр нь түмэн олон мэднээ.
Хэдэн малаа чоно нохойны хоол болгочихсон юм шиг зовлонтой төрхтэй Мишагийн Амаржаргал дасгалжуулагчаар удирдуулсан ШУТИС-н сагсан бөмбөг хэдийнээсээ алдартай. Одгий, Төмкө, Нэмэхээ, Ольга, талийгч Ариунболд тав бол нэгэн хэсэг сагсан бөмбөгт шуугиулж явсан тодоос тод төлөөллүүд мөн билээ.
Одгий, Төмкө хоёрыг ШУТИС н ихэр хоёр цамхаг хэмээн нэрийддэг байсан цаг саяхан. Мань хоёр нөхөр ч гэсэн хоёулаа НБА н тамирчин шиг харагдах ёстой гээд чихэвч, кист, товчтой бэлтгэлийн хослол авах гээд Нарантуул гарч байсан удаатай.
За тэгээд Одгийгийн замнал ШУТИС болон Харцага гэдэг багуудтай салшгүй уялдаа холбоотой юм. Олон улсын тэмцээнүүдэд Монголын будагтай талбайн ганц нүүр тахалдаг нь Одгий байв. Харцага багтайгаа аварга аваад хулмастай өмсгөл, шивэртэй пүүзээ хананд өлгөсөн Одгийгийн орон зай бол Харцага төдийгүй Монголын сагсанд том нөлөөтэй All time player.
Хамгийн анх хотод Гала хамтлагийн тоглолтыг үзэх гэж орж ирж билээ хэмээн ярих дуртай Одгий бэртлээ эдгээх гэж Солонгос явахдаа утгаараа К-ПОП сонсдог болсон гэдгийг захын нохой ч андахгүй. Одгийд Солонгост тусалж байсан Пак Сун Гин дасгалжуулагч хүртэл Одгийтой караоке орж Биг Банг хамтлагийн дуунуудын кодыг нь цээжээрээ хийхийг хараад толгой сэгсэрч явсан түүх бий.
Одоогоор Одгий маань алс хол Австрали тивд амьдран сууж байгаа бөгөөд Ихбаяр мастертай үе үехэн зах хоршоо хэсэж аяга тагш юм эргүүлж яваа харагддаг.
За тэгээд лигийн тэргүүн тоглогч, лигийн аварга Одгийд Төв нутаг гэлтгүй, Харцага, ШУТИС гээд бүгд ресфект шаа!!! 🙏
#Сэрэлээ

Image



God is a DJ

Return to “Альянс-Тех Харцага багийн хэлэцүүлэг”

cron